Donnerstag, 5. Februar 2015

Кино санал: My blueberry nights

Блогийнхоо нэрний санааг авсан дуртай киноныхоо талаар блогоо эхлүүлий гэж бодлоо. Уг кино анх 2007 онд Франц, Хятад найруулагчдын хамтын ажиллагаагаар гарсан гэж википедиа дээрээс харлаа. Анх сонсоход амтлаг, өвөрмөц нэрнээс гадна миний хамгийн хайртай дуучин Norah jones гол дүрд нь тоглож, өөр нэгэн гол дүрд нь бас л миний дуртай эмэгтэй жүжигчдийн  нэг болох Natalie portman тоглосон гэх шалтгаануудаар анхаарлыг маань асар их татаж байлаа. гэхдээ яагаад ч юм би энэ киног бүтээгдсэнээс нь хойш бүхэл бүтэн 8 жилийн дараа л үзэх шив (яагаад гэдгийг нь урлагийн тэнгэр Янжинлхам бурхан л мэдэж магаддаа).
Өөр нэг гол дүрд нь бас л давгүй сайн жүжигчдийн нэг Jude Law тогложээ (тиймээ залуу минь чи ажлаа сайн хийсэн).







Ертөнцөөс тасартал романтиклахгүй, ямар ч уран зөгнөлгүй, зүгээр л энгийн амьдрал-гэхдээ л
сонирхолтой. "Кино гэдэг бол уйтгартай хэсгүүдийг нь хассан амьдрал юм" гэж уншиж байсан
санагдана. (гэхдээ энд уйтгартай хэсгүүд нь ч гарж магад)



Цэнхэр өнгөөр голчилсон киноны өнгөний эффект, мэдээж soundtrack, бас хараад л шүлсээ залгилмаар амттангууд нийлээд кинонд хөөрхөн аксессуар болчихсон санагдсан. Үүнээс өмнө цэнхэр өнгө хүйтэн өнгө шиг санагддаг байсан бол харин үүнийг үзсэний дараа нэг л дулаан мэдрэмж төрүүлдэг болчихсон нь кино надад бас муугүй нөлөөлснийх биз. Дэмий чалчихаар кинондоо эргээд орий. let's get back to work!




Элизабет урт замыг туулан байж уулзахаар ирсэн найз залуугаа өөрийг нь хуурсаныг олж мэдээд түүний түлхүүрийг үлдээхээр ойролцоох кафе луу ордог. Хачирхалтай нь тэнд бас л эзнээ хүлээсэн олон түлхүүрнүүд.... Түүнийг дагаад шийдэгдээгүй олон харилцаанууд.....
Эзэн нь ирэхгүй хэдий удсан ч түлхүүрийг нь хадгалсаар байдаг кафений эзэн Жеремми.
Түүнд ч бас түлхүүрийг нь үлдээгээд явсан орос бүсгүй бий. Хуучин орос хайртынхаа
"түлхүүрийг нь хаяихвал тэр хаалга ахин хэзээ ч онгойхооргүй болчихно" гэсэн захиасыг одоо хүртэл мартаагүй залуу өдөр бүр кафед түлхүүрээ шалгахаар ирэх Элизабетэд хань болно.
Түлхүүр бүр ардаа эргэн нийлэх горьдлого тээсэн, хуучин хайраа мартаж чадаагүй хүмүүсийн
төлөөл ч байж болох. (блогспотод зураг оруулах шиг хараал идмэр хэцүү ажил алга /романтикласан уур амьсгал эвдээд хаячихлаа байна/)


Наталиг би үргэлж л эмзэг, энхрий бүсгүйн дүрд тохиромжтой гэж үздэг байсан ч тэр энэ удаад Алуурчин лионоос хойш ахин нэг удаа bad girl-н дүрээр(мөрийтэй тоглоомчин) өөрийгөө өөр талаас нь харуулсан харагдана лэээ (браво натали)


Миний энэ киноноос харж нүдээ хужирласан бүсгүй энэ байлаа (халуухан шулам гэхүү аль эсвэл шархалсан зүрхтэй хөөрхий эмэгтэй гэхүү юу гэж тайлбарлахаа мэдэх вм алга)


Нэг өдөр Элизабет кафед сууж байхдаа Жеркмигээс найз залуугийнх нь шинэ найз охин царайлаг байсан эсэх талаар асуудаг. Тэгтэл Жереми үүнтэй холбогдуулан ярихдаа:
"Энэ нэрстэй бялуу өдөр бүр ганцаархнаа огтхон ч зарагдалгүй бүтнээрээ үлддэг. Энэ бялуу муухай амттайдаа биш,  хүмүүс зүгээр лөөр өөрийнхөө л сонголтыг хийдэг. тэрнээс биш сонгогдоогүй нь огтхон ч нэрстэй бялууны буруу биш" гэж хэлдэг.
Тнгэхэд нь Элиза* "Тэгвэл яагаад наадахаа хийсээр л байдаг юм бэ?" гэж асуухад тэр
"Нэг өдөр зарагдах ч юм билүү" (гэдэг билүү дээ)



Заа ер нь миний дэмий яриаг уншихаар өөрсдөө үзсэн нь илүү дээр биз. Хэдэн сайхан soundtrack-аас нь оруулчий














Keine Kommentare:

Kommentar veröffentlichen